******* Итгэлийн хамгийн гайхалтай нь хайр ****************** Хайрууд дундаас хамгийн гайхалтай нь чи бид 2ийн хайр ********* "Хамгийн сүүлд итгэл, найдвар, хайр гурав үлддэг боловч хамгийн агуу нь хайр мөн." **** Хайр хэзээ ч дуусдаггүй ****

Wednesday, September 2, 2009

Бид сүй тавилаа.

2008.09.02 гэдэг өдөр гайхалтай өдөр байлаа би хайртай хүнтэйгээ сүй тависан Сувдаа миний эхнэр болохыг зөвшөөрсөн үнэхээр гайхалтай. Би ямар их сандарсан гээч үнэхээр их сандарсан гэсэн хэдий ч бий түүнд "МИНИЙ ЭХНЭР БОЛООЧ" гэж хэлж чадсан шүү. Миний хайр надад юу гэсэн гээч "Тэгье би чиний эхнэр болъё. Харин чи миний нөхөр болооч гэсэн шүү". Би ямар их баярласан гээч шууд л "ТЭГЬЕ" гээл хэлчихсэн. Бид хоёр бас сүйн бөгжтэй болсон би хайртдаа бас хайрт минь надад бөгж зүүж өгсөн харин дараа нь "Kiss" үнэхээр гоё үгээр хэлэхийн аргагүй гайхалтай байсан. Би эхнэртэй боллоо хамгийн гайхалтай нь "Миний хамгийн хайртай, хамгийн ухаантай, хамгийн хөөрхөн" хайртай найз охиноо эхнэрээ болгож байгаадаа маш их баяртай байна. Баярлалаа Эзэн маш ихээр баярлалаа. Бөгжнийхээ зураг оруулна.

Tuesday, August 11, 2009

Урилга бэлэн боллоо

Хуримын урилга бэлэн боллоо. За ингээд Отгоо Сараа 2т маань гэр бүл болох өдөр улам л ойртоод байна. Болох зүйл болдгоороо болох байх. Сайхан хурим болох байх би итгэлтэй байна. Харин цаашдаа нэгэн бие болон нэгэндээ итгэлтэй нэгэндээ хайртай, халамжтай сайхан гэр бүл байгаасай гэж хүсэх л байна. Эзэний дотор эзэнтэй үргэлж хамт байвал энэ хоёр маань сайхан амьдрах байхаа. Та хоёртоо сайн сайхан бүхэнийг хүсэн ерөөе.

Урилга нь энэ байна. Хэр болж энэ урилгыг гэрлэх гэж буй хоёр хос маань л чимсэн байна шүү.