Урилга нь энэ байна. Хэр болж энэ урилгыг гэрлэх гэж буй хоёр хос маань л чимсэн байна шүү.

Хүн хайргүйгээр амьдардаггүй. Хайрлах нь хамгийн том хүндэтгэл бас магтаал байж чадна.
Насанд энхжин, жарган дэлгэрэхийн
Хишиг буян, ерөөлийг айлтган
Наран хотолсон халуун голомтдоо
Хүндэт зочдоо өөдөө залъя!
Тоонот гэрээн барьж
Тогтуун жаргалтай амьдарюү гэлээ
Тулгандаа галаан бадрааж
Түвшин жаргалтай амьдарюү гэлээ
Өргөө гэрээн барьж
Өнөд жаргалтай амьдарюү гэлээ
Үүрдийн ариун хайраар
Үрсээ өсгөн мөнхөрюү гэлээ
Ховор эрдэнийн vнэтэй залуу сайхан нас
Хосоор амьдрах жамтай замбуу тивийн ёс
Урьсан бидний ураг төрөл батжиж
Уригдсан таны ерөөл бат орших болтугай.
Өвгөдийн шийрлэсэн хасагт тулганд
Өөдөө цоролзсон галаа өрдөж
Өрхөн дээр цугласан Долоон бурханд
Өлгийтэй vрийнхээ дууг сонсгохоор
Айл боллоо…
Эцгийн ариун голомтыг
Ган тулгандаа бадрааж
Золгон учирсан энэ өдрөөс
Зочин таны сайхан ерөөлөөр
Ургийн холбоо батжих болтугай
Удмын өлзий дэлгэрэх болтугай
Нарт хорвоогийн буяныг эдэлье
Насан туршид хамтран жаргая…