******* Итгэлийн хамгийн гайхалтай нь хайр ****************** Хайрууд дундаас хамгийн гайхалтай нь чи бид 2ийн хайр ********* "Хамгийн сүүлд итгэл, найдвар, хайр гурав үлддэг боловч хамгийн агуу нь хайр мөн." **** Хайр хэзээ ч дуусдаггүй ****

Tuesday, August 4, 2009

Хайрын талаар сургаалт үгс

Сургаалт vгс 22:1
Сайн нэр нь агуу баялгаас ч дээр.
Таалал нь алт мөнгөнөөс ч дээр.

Сургаалт vгс 27:6
Анд нөхрийн чинь учруулах шарх итгэмжтэй,
харин дайсны чинь үнсэлт заль мэхтэй юм.


Сургаалт vгс 21:21
Зөв шударга ба үнэнийг хайдаг хүн нь
амь, зөв шударга, хүндэтгэлийг олдог.


Сургаалт vгс 27:5
Далдлагдсан хайраас ил зэмлэл нь хавьгүй дээр.


Сургаалт vгс 17:9
Нүгэл хилэнцийг далдлагч хайрыг эрдэг. Харин хэргийг
дахин дахин ярьдаг хvн
дотны анд нөхдийг салгадаг.


Сургаалт vгс 15:17
Yзэн ядалтаар бордсон тарган шарын махнаас,
хайр буй газрын өвсөн хоол нь дээр.


Сургаалт vгс 10:12
Yзэн ядалт нь эвдрэлцлийг төрүүлдэг бол
хайр бvх нүгэл хилэнцийг далдалдаг.


Сургаалт vгс 4:23
Юуны түрүүнд зүрхээ хамгаал. Учир нь
түүнээс амийн булгууд ундран гардаг юм.