******* Итгэлийн хамгийн гайхалтай нь хайр ****************** Хайрууд дундаас хамгийн гайхалтай нь чи бид 2ийн хайр ********* "Хамгийн сүүлд итгэл, найдвар, хайр гурав үлддэг боловч хамгийн агуу нь хайр мөн." **** Хайр хэзээ ч дуусдаггүй ****

Tuesday, July 14, 2009

Бөөрний тухай зөвлөмж

БӨӨРНИЙ ҮҮРЭГ
Бөөр бол хүний амин чухал хос эрхтэн юм. Биеийн жингийн 0.3 хувьтай тэнцэх ба 1 минутанд 1.2 литр цусыг шүүдэг. Өөрөөр хэлбэл бодисын солилцооны явц дахь бүх хортой бодисууд шээсээр дамжиж гардаг ба хэрэгтэй зүйлүүд нь цусандаа орж байдаг. БӨӨР ӨВЧЛӨХ ШАЛТГААН Сүүлийн үед бөөрний үрэвсэлт өвчний тархах хувь ихсэх хандлагатай байна. Энэ нь дараах шалтгаантай: 1. Цаг агаарын эрс тэс уур амьсгал
2. Хүмүүсийн эрүүл ахуйн дадал заншил
3. Хоол, хүнсний эрүүл байдал зэргээс болдог байна. Чанар муудсан, баталгаагүй хүнсний зүйл хэрэглэснээс эдгээр өвчин ихсэх хандлагатай. Ялангуяа 35-45 хүмүүст бөөрний архаг үрэвсэл илүү өндөр илэрч байна. Мөн эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 3 дахин илүүтэйгээр бөөрний архаг үрэвслээр өвчилж байна. БӨӨРНИЙ ӨВЧИН ЯАЖ ИЛЭРДЭГ ВЭ?
- Зовиур шаналгаа буюу нуруу бөөрөөр хөших
- Бөөр өвдөх, хурц үрэвслийн үед халуурах
- Шээсэнд өөрчлөлт орох. Үнэртэй болон бага гарах гэх мэт
- Мөн шээсний шинжилгээгээр өөрчлөлтүүд нь тодорхой гардаг
БӨӨРНИЙ ҮРЭВСЭЛ Ямар нэг хэмжээгээр бөөрөнд халдвар ордог. Цусаар дамжин орж болох ба ойролцоох эд эрхтэнээс халдвар хаягдаж болно. Өгсөх замаар буюу ялангуяа эмэгтэй хүмүүст эрүүл ахуйн дадал заншилтай холбоотой, тухайлбал цистит, савны архаг үрэвсэл гэх мэтээс болж баар үрэвсэх нь бий.
БӨӨРНИЙ ДАРАЛТ Бөөр өөрөө артерийн даралтыг зохицуулж байдаг эрхтэн юм. Даралт ямар нэг хэмжээгээр тогтвортой байгаа нөхцөлд бөөр эрүүл байх боломжтой. Артерийн даралтны хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас бөөрний даралт ихэсдэг. Үүнээс гадна бөөрний даралт ихсэх олон шалтгаан бий. Тухайлбал, - Бөөрний үрэвсэл нь түүний судсыг гэмтээвэл даралт ихэснэ - Бөөрний өөрийнх нь судас нарийсах тохиолдол бас бий Нэгэнт бөөрний даралттай гэж оношлогдсон бол заавал эмчлүүлэх хэрэгтэй. Даралтыг аль болох хэвийн түвшинд тогтоон барих нь чухал. Бөөрний өндөр даралттай олон жил явбал тархи, бөөрний сулас хатуурна, зүрх томорч бүх биенд өөрчлөлт орсноор эцэст нь зүрх эсвэл бөөрний дутагдалд орох, тархины цусан хангамжийн алдагдалд орж цус харвах зэрэг хүндрэл гардаг. Мөн бөөрний аливаа өвчний үед нүд, зовхи хавагнана. Хүний хөвсгөр холбогч эд их байрладаг газар хаван хуримтлагддаг. Нүүр ам, хөл хавагнаад байвал эмчид үзүүлж шинжилгээ өгөх хэрэгтэй. БӨӨРНИЙ ДУТАГДАЛ Хурц болон архаг дутагдал гэсэн 2 янзын хэлбэрээр бөөрний дутагдал илэрнэ. Хурц дутагдал нь гэнэтийн хордлогод орох, ослын улмаас бөөрөө гэмтээх, цус алдах гэх мэт гэнэтийн тохиолдолд илэрнэ. Архаг дутагдал гэдэг нь бөөрний олон төрлийн үед гардаг өвчний хүндрэл юм. Бөөрний түүдгэнцрийн архаг үрэвсэл, чихрийн шижин зэрэг өвчний үед олон дахин сэдрэх, эсвэл дутуу эмчлүүлж явсаар бөөр хатангиршин үйл ажиллагаа нь адагдан, бөөрний шүүх болон хоргүйжүүлэх чадвар нь алдагдсанаас дутагдалд ордог. Бөөр элэг бол хүний биеийн лаборатори юм. Шүүх ажиллагаа алдагдсанаар шээс снь цусандаа нэвтэрч, архаг хордлогод орсноор бөөрний путагдалд ордог.
БҮРЭН ЭМЧЛЭГДЭХ БОЛОМЖ Нэгэнт архагшсан үрэвсэл бол бас хэцүү. Хамгийн гол нь тэр үрэвсэл: - Ямар нянгаар үүсгэгдсэн байна - Ямар төрлийн антибиотик таарах вэ гэх мэтийг нарийн тодорхойлоод, оносон эмчилгээг хийх хэрэгтэй. Мөн бөөрний архаг үрэвслийн үед дархлааг сайжруулах эмчилгээг эрчимтэй хийх нь чухал.
ХӨДӨЛГӨӨН ИХЭДСЭНИЙ УЛМААС БӨӨР ӨВДӨХ ҮҮ? Физиологийн тодорхой ачааллын улмаас буюу тухайлбал, тамирчдын хувьд хөдөлгөөн хэт ихэдсэнээс шээсний өнгө хувирах, бага зэрэг цустай гарах гэх мэт үзэгдлүүд байдаг. Үүнээс гадна байнгын зогсоо ажил хийснээс нэгж хугацаанд бөөрөөр эргэлдэх цусны хэмжээ багасч, бөөрөнд ямар нэг хэмжээгээр нөлөөлөл үзүүлдэг. Өндөр өсгийтэй гутал байнга өмсдөг бол бөөр сунах аюултай. Бөөр өөрөө хэвлийн гадна талын хананд байрладаг хэвлийн булчингийн хонхорт тогтсон, гадна талаараа өөхлөг, хөдөлгөөнтэй эрхтэн шүү дээ. Үсэрч харайхад ямар нэг хэмжээгээр дээш доош болдог эрхтэн юм. Жирэмсэн үед умайг дээш нь өргөх гэх мэт нөлөө байдаг. РАШААН, СУВИЛАЛ БӨӨРӨНД ХЭР САЙН ЭМЧИЛГЭЭ БОЛОХ ВЭ? Рашаан сувиллын гол үйлчилгээ дархлааг сайжруулах явдал байдаг. Бөөрний архаг үрэвсэлтэй, хавагнадаг өвчтэй улсуудад элсэн сувилал их сайн. Учир нь халуун элсэнд хучсанаар хаван нь бууж, цусан хангамж сайжирдаг. Бөөр муутай хүнд ахууны мах, андатрын мах гэх мэтийг өгч болно. Ялангуяа андатрын мах яагаад бөөрөнд сайн байдгийг судалсан зүйлүүд бий. Бөөрний ямар нэгэн өвчин, архаг үрэвслүүдийн үед хүний дархлаа буурдаг. Дархлааг сайжруулахын тулд дээрх амьтдын махыг тодорой тунгаар идэх болон, рашаан сувилалд орох гэх мэтийн эмчилгээ байж болохыг үгүйсгэхгүй. Тэрнээс биш эдгээрийг хэрэглэснээр бүрэн эмчлэгдэнэ гэсэн юм байхгүй.
ЭМЧИЛГЭЭ Бөөрний архаг үрэвсэл болон энэ төрлийн өвчин ихсэж байгаа өнөө үед дараах шаардлагуудыг биелүүлж байх хэрэгтэй.
Үүнд: 1. Оносон шинжилгээ, эмчилгээ хийлгэх
2. Биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээг давхар хийлгэх
3. Хоол, ундны эрүүл байх нөхцөл. Хоолны дэглэм сайн барих
4. Хувцаслалтын зохицол. Тухайн улиралдаа зохицуулж хувцаслах.
5. Хөдөлгөөний зохицол маш чухал болно

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ - Хоолой өвдөх нь бөөрөнд хүчтэй нөлөөлнө. Ялангуяа хоолой идээлэх, шүд хорхойтох нь бөөрөнд маш их нөлөөтэй. Учир нь халдвар цусаар дамжин бөөрөнд очиж суугаад, үрэвсэх шалтгаан болж өгдөг.
- Бөөр өвдөх нь бусад бүх эд эрхтэнд буюу тархинд, гэдэс ходоодонд, заримдаа яс сийрэгжихэд хүртэл нөлөөлж байдаг. Бөөр өвдсөнөөр эрэгтэй хүнд дайвар булчирхайд нөлөөлдөг бол эмэгтэй хүний хувьд саванд нөлөөлдөг байна. Ялангуяа бөөрний үрэвслээ бүрэн эмчлүүлээгүй бол бүх хортой бодис нь тарах магадлалтай. Хар үгээр хэлэх юм бол шээс цус хоёр хамт эргэнэ гэсэн үг юм. БӨӨР ШИЛЖҮҮЛЭХ Энэ хагалгааг Монголын Анагаах ухааны хүрээлэн, "Монмэс" эмнэлэг, Клиникийн III эмнэлгийн хамтарсан баг Хятадын "Шижитан" эмнэлгийн доктор Хан нар "Бөөр шилжүүлэн суулгах" төслийн хүрээнд амжилттай хийлээ. Урд нь нэг удаа хийсэн боловч амжилтгүй болж байсан. Саяын хагалгааны хувьд нэг өндгөн эсийн хоёр таарсан учраас амжилттай болсон. Өөрөөр хэлбэл амьд донороос бөөр авсан. Тэр бөөр суулгуулсан эмэгтэй 1989 оноос хойш III эмнэлэгт анх оношлогдож, эмчилгээ хийлгэсээр ирсэн байна. ХАГАЛГААНЫ ҮР ДҮН Нэг өндгөн эсийн хоёр таарсан учраас амархан салаад уначихгүй. Хагалгааны дараа бөөр дотоод шүүрлийн булчирхайн тасагт эмчлүүлж байгаад 12 хоноод гарсан. Ер нь хагалгааны дараах эмчилгээ гэдэг зүйл маш чухал байдаг. Хордлого нь бүрэн тайлагдсан гэсэн үг. Хуучин өвдөж байсан өвчин буюу бөөрний түүдгэнцрийн үрэвсэл нь 10 хувийг нь эзэлж байсан. Энэ өвчний улмаас 2 бөөр нь маш жижигхэн болоод хатчихсан байсан. Гурав дахь бөөрийг баруун ташааны хонхорт нэмэлтээр тавьж өгсөн. Гол судсанд нь болон давсаг руу нь холбож өгсөн байгаа. Шинээр суулгасан бөөрөндөө дэмжлэгтэй байх учраас өөрийнх нь 2 бөөрийг аваагүй. Хагалгаа 3 цаг хэртэй болсон. Бид амьд донороос бөөр авч, шилжүүлэн суулгах гарцыг хайж байгаа. ЦААШИД ИЙМ ХАГАЛГААГ БИЕ ДААЖ ХИЙХ ҮҮ? Саяын байдлаар багаараа ажиллаж чадвал ийм төрлийн мэс заслыг хийх боломж бүрдсэн. Хагалгааг амжилттай хийсний дараах бүх үйл ажиллагаа манай тасгийн нуруун дээр буудаг. Ууж байгаа шингэнийг зохицуулахаас эхлээд гарах үр дүнг нь бид хариуцдаг. Ийм хагалгааг хийх, тохироог нь үзэх багаж, тоног төхөөрөмжгүйн улмаас бөөр шийлжүүлэн суулгах боломжгүй байсан. Тэрнээс биш манай эмч нарын мэдлэг боловсрол, дадлага туршлага бол үнэхээр сайн. Ямар бөөр шилжүүлэн суулгавал сайн бэ? Бөөр шилжүүлэн суулгасан 50 мянган өвчтөний бие ямар байгааг Америкийн эрдэмтэд шалгажээ. Хэрэв бөөрийг амьд донороос авч суулгасан бол өвчтөний 81-85 хувь нь мэс засал хийлгэснээс хойш 3 жилийн дараа хэвийн байдалд орж байжээ. Нас барсан хүнээр донор хийсэн тохиолдолд гурван жилийн дараа 3 өвчтөн бүрийн нэгнийх нь бөөр ажиллагаагүй болж байжээ. АНУ-ын хувьд шилжүүлэн суулгах 4 дэх бөөр бүрийг амьд донороос авдаг. Скандинавын орнуудын энэ үзүүлэлт нь улам өндөр. Нийт шилжүүлж буй бөөрний 50 хувийг амьд донороос авдаг байна. Тоо баримт Клиникийн III эмнэлгийн Бөөр, дотоод шүүрлийн булчирхайн тасагт 2006 оны байдлаар хэвтэж эмчлүүлсэн 400 хүний өвчлөлийн бүтцэд хийсэн судалгаагаар бөөрний архаг үрэвсэл 80.4%, бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэл 10.4%, бөөрний даралт 9.2% тус тус эзэлж байгаа ажээ. Жилд 800-900 орчим хүн хэвтэж эмчлүүлдэг тус тасгийн хэвтэн эмчлүүлэгчийн дотор бөөр, шээсний замын нийт өвчин хэвтэн эмчлүүлэгчдийн 14 хувийг эзэлж байна. Мөн бөөр шээсний замын тогтолцооны өвчлөлүүд дотроос бөөрний үрэвсэлт өвчин 56 хувийг эзэлж байна. Эдгээр өвчлөлүүдийн улмаас нас барж байгаа хүмүүсийн тоо 10 мянган хүн тутамд 1.7 байна. Үүнээс гадна бөөрний архаг үрэвслээр 16-29 насны залуус илүү өртөмтгий байгаа бөгөөд эмэгтэйчүүд эрчүүдээс 2.6 дахин илүү өвчилж байна. Мөн бөөртэй холбоотой өвчлөлийн насны байдал 20-44 байгаа нь судалгаан явцад илэрчээ.


Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно: