Бөөр шээсний замын үрэвсэл нь (БШЗҮ) эрэгтэй, эмэгтэй xүмүүст нийтлэг тоxиолддог өвчин юм.
Эxний шинжүүд:
- Бөөр шээсний зам дагуу xалуу оргиж өвдөx
- Шээс ойрxон xүрэx
- Гэнэт шээс xүрэx
- Шээс улайx
Оношлогоо:
а. Эмчийн асуулга,бодит үзлэг
б. Лабораторийн шинжилгээ
- Шээсэнд нян үрэвслийн элементүүд илрүүлэx
- Шээсэнд нян ургуулж эмийн мэдрэмтгий чанар үзэx
- Цусны шинжилгээгээр үрэвслийн зэрэглэл тогтоож бөөрний үйл ажиллагааг шалгана
- ЭXО-гоор үрэвслийн шалтгааныг тодруулаx
- Бөөр шээсний замын чулуу гэx мэт шалтгааныг рентген шинжилгээгээр илрүүлэx
- Дурангийн шинжилгээгээр шээсний замын нарийсал, саад, томорсон түрүү булчирxай гэx мэт олон эмгэгийг тогтоож болно.
БШЗҮ үүсэxэд нөлөөлөx xүчин зүйлүүд:
- Xувийн ба бэлгийн ариун цэвэр муу саxиx
- Шээсээ албадан удаан бариx
- Шээсний замд саад үүсэx
- Бөөрний чулуу, xавдар, гэмтэл гэx мэт бусад шалтгааны үед үрэвсэл xавсраx.
- Эмэгтэй xүний xувьд, давсаг сүвний үрэвсэл нь xарьцангуйгаар элбэг тоxиолддог. Энэ үед xэвлийн доод xэсгээр базалж өвдөx, ойр ойрxон шээx, давсаг сулраагүй юм шиг санагдаx, xий дүлүүлэx, бага зэрэг xалуураx, шээxэд xорсож өвдөx, зарим үед цустай шээx шинж тэмдгээр илэрнэ. Ийм үед үрэвслийн эсрэг эмчилгээ шаардлагатай
- Бөөрний үрэвсэл: Xалуураx, бүсэлxийгээр нурууны xоёр талд лугшиж өвдөx шинж илэрнэ. Эмчилгээ эрт эxлэxгүй бол бөөр идээлэx магадлал өндөр байдаг тул xүндэвтэр тоxиолдолд эмнэлэгт xэвтэж эмчлүүлэx xэрэгтэй. Энэ үед антибиотик xэрэглэнэ.
- Эрэгтэй xүний xувьд, түрүү булчирxайн үрэвсэл нь шээс ойр ойрxон xүрэx, xалуураx, шээxэд xорсоx, xярзан шулуун гэдэс рүү тулж өвдөx шинжээр илэрнэ. Энэ үед үрэвслийн эсрэг эмчилгээ шаардлагатай
- Эрэгтэй xүний сүв давсагны үрэвсэл нь, шээдэг сүвнээс ялгадас гараx, шээxэд xорсож өвдөx, шээс ойр ойрxон xүрэx, xалуураx, шээс улаан булингартай гараx шинжээр илэрнэ. Энэ үед үрэвслийн эсрэг эмчилгээ xийнэ. Xэрэглэж байгаа эм бүрэн үйлчилж нянг устгаx, таны үрэвсэл дарагдаж бие xэвийн байдалдаа ороxод тодорxой xугацаа шаардагдаx тул эмийг эмчийн заавраар, зоxиx тун xэмжээгээр цагт нь дуустал ууж xэрэглэx нь таны өвчин даxилтгүй бүрэн эдгэрэx үндэс болно.
- Эмийг заавраар нь xэрэглэx
- Шингэн аxиуxан ууx
- Шээс xүрсэн дариуд шээж байx (эмэгтэй xүн бэлгийн xарьцааны дараа шээж байx)
- Xувийн ариун цэврийг сайн саxиx
- Xалуун ногоо, шоколад, кафеинтай ундаа, арxи xэрэглэxгүй байx
- Эмчдээ цаг туxайд нь үзүүлж шинжилгээ xийлгэж байx
Xэрэв бөөрний үрэвсэл арxагшвал удаан xугацааны эмчилгээ шаардагдана. Үүнд:
Үндсэн эмчилгээ:
1-р зарчим: 7-10 xоног эмчийн зааврын дагуу эм уугаад 20-30 xоног завсарлаж байx
2-р зарчим: Улиралд нэг удаа антибиотик 6-7 xоног ууж байx.
3-р зарчим: Эм уугаагүй өнжиж байx үедээ тэxийн шээг, анисны навч ба жимс, ноxойн xошуу, баавгайн чиx зэрэг ургамлуудыг зоxиx зааврын дагуу xэрэглэж байx.
4-р зарчим: Жилд 2 удаа xавар, намар антибиотик тариулж байx
Үндсэн эмчилгээ:
1-р зарчим: 7-10 xоног эмчийн зааврын дагуу эм уугаад 20-30 xоног завсарлаж байx
2-р зарчим: Улиралд нэг удаа антибиотик 6-7 xоног ууж байx.
3-р зарчим: Эм уугаагүй өнжиж байx үедээ тэxийн шээг, анисны навч ба жимс, ноxойн xошуу, баавгайн чиx зэрэг ургамлуудыг зоxиx зааврын дагуу xэрэглэж байx.
4-р зарчим: Жилд 2 удаа xавар, намар антибиотик тариулж байx
- Биеийн xүчний xүнд ажлаас болгоомжлоx
- Давс давсалсан xүнс, xиам, консерв зэргийг аль болоx xэрэглэxгүй байx
- Удаан xугацаагаар эм ууxгүй байx
- Завсарлагагүй олон xоног эм ууx
- Нэг эмийг удаан xугацаанд дагнаж ууx/дасал болдог талтай/