******* Итгэлийн хамгийн гайхалтай нь хайр ****************** Хайрууд дундаас хамгийн гайхалтай нь чи бид 2ийн хайр ********* "Хамгийн сүүлд итгэл, найдвар, хайр гурав үлддэг боловч хамгийн агуу нь хайр мөн." **** Хайр хэзээ ч дуусдаггүй ****

Tuesday, July 14, 2009

Өндгөвчний өвчнийг хэрхэн эмчлэх вэ?

Өндгөвчний үрэвслийг яаж эмчлэх вэ?Өндгөвчний үрэвсэл нь хурц, хурцавтар, архаг шинжтэй явагддаг бөгөөд өвчний хурц үед хийх эмчилгээ, архаг үеийн эмчилгээ ялгаатай. Хэрвээ өвчин ихтэй халуунтай бол өвчин хурц явагдаж байгаагийн шинж, энэ үед хэвлийн доод хэсэгт мөс тавина.

Антибиотик тарина. Өвчин намдаах эм тариа, глюконат кальц зэргийг хэрэглэнэ. Өвчний хурцавтар үед (хурц үе намдасны дараа) физик эмчилгээ хийнэ. Үүнд: Өндгөвчний тус газар кварцаар шарж болно. Бас эмийн эмчилгээ зэрэг хийх хэрэгтэй. Өндгөвчний үрэвслийн архаг үед эмийн эмчилгээ хийх онцын шаардлагагүй. Энэ үед халуунгүй, онцын зовиургүй байдаг.

Хааяа гуя дагаж хатгуулж өвдөх ба бие суларч ядрахаас гадна дотуур үзлэгээр тэмтэрч үзэхэд өндгөвч эмзэглэлтэй байдаг. Ийм үед шавар рашаан, физик эмчилгээ хамгийн тохиромжтой байдаг. Үүнд: Бүсэлхий ороож, шавар тавих, рашаанаар үтрээг угаах, рашаанд суух, диатерми хийлгэх, үтрээнд эмчилгээний шавраар чихээс тавих зэрэг аргуудыг хэрэглэж болно.

Ходоод өвдөх нь үрэвслээс шалтгаалах уу? Ямар эм хэрэглэх вэ?

-Ходоод өвдөх нь үрэвслээс шалт гаалж болно. Гэхдээ бас өөр шалтгаанаар ч ходоод өвдөж болно. Жишээ нь: Ходоодны хүчлийн нөлөөгөөр, ходоодны салст цочирч өвдөж болох юм. Ходоодонд шарх үүссэн бол өвдөнө. Хавдар ургасан бол бас өвдөнө. Хоолны хордлого авах, гэдэсний халдварт өвчнүүдийн үед ходоод өвдөнө. Удмын шинжтэй аутоиммуны өвчний үед ходоод өвдөх тохиолдол бий. Эдгээрийн үед ходоод өвдөх шинж харилцан адилгүй илэрнэ.

-Тухайлбал: Ходоодны шарх үүссэн үед ходоодны өвдөлт халуун оргин цоргих шинжтэй хатгуулж өвдөнө . Өлсөх үед өвдөлт улам ихсэнэ. Шарх үүсээгүй боловч ходоодны хүчил их бол өвдөлтийн шинж дээрхитэй нилээд төстэй өлсөх үед илүү өвдөнө. Ихэвчлэн кампилобактериар үүсгэгдэх ходоодны үрэвслийн үед ходоод их өвддөг. Энэ үеийн өвдөлт нь үрэвслийн шалтгаантай учраас халуун оргих цээж хорсох базлаж нухаж өвдөх шинжтэй байна.

Гэхдээ ганцхан цэгт цоргиж хатгуулж өвдөх нь ховор. Хавдрын үед хүчтэй хатгуулж базлахгүй боловч байнга өвдөнө. Хоол идсэн ч идээгүй ч ходоодон дээр ямар нэг юм тээглээд байгаа юм шиг өвдөнө. Хоолны хордлого , гэдэсний халдварт өвчний үед түр зуурын шинжтэй ходоод өвдөхөөс бус байнга дахин давтан өвдөхгүй. Удмын шинжтэй аутоиммуны ходоодны өвчний үед гол төлөв ходоодны хүчил бага, хоолны шингэц муу, өвдөлт нь аюулхай орчим цанхайх шинжтэйгээс гадна хэхрүүлэх шинж харьцангуй их байна.

-Ямар шалгаанаар ходоод өвдөж вэ? гэдгээс шалтгаалж / эмчилгээ өөр өөр байна. Жишээ нь: Үрэвслээс шалтгаалсан бол амоксациллин, омепразол ууна. Хүчил их өнгөц улайлт буюу шархтай бол алмагель, насигель ууж ходоодны салстыг хамгаална. Хавдар ургасан бол өвчин намдаах эм тус болохгүй. Харин хэхрүүлэх шинжтэй, хоолоороо гулгиулдаг, өөрөөр хэлбэл улаан хоолой, ходоодны агшилт нь дээшээ гөрвөлзөх шинжтэй бол регпам, циметидин сайн.

Хордлого халдварын улмаас ходоод өвдөж байгаа бол содын уусмалаар угаана. Удмын шинжтэй аутоиммуны өвчний үед ходоодны хүчил бага бол фермент, ходоодны хүчил ууна. Хүчтэй базлуулж өвдөх үед агшилт тавиулах ношпа ууна. Түр зуурын өвчин намдаахад шалтгааныг харгалзахгүйгээр новокайны уусмал ууж болох юм.

Даралт ихтэй хүмүүс ямар хоолны дэглэм сахих вэ?

Эмчилгээний хоол 10-ыг хэрэглэнэ. Энэ нь цусны эргэлтийн хэвийн ажиллагааг хангах зорилготой давс багатай кали, магнигаар баялаг хоол юм. Хоолны найрлага нь уураг 85-90 гр өөх тос 75-80 гр, нүүрс ус 350-400 гр, давс 6-7 гр байна. Хоногийн хоолны илчлэг 2600-2700 ккалори болно. Зүрх судасны архаг өвчтэй хүн бараан мах, сүү, ээдэм, лууван, хар чавга, ургамлын тос, төрөл бүрийн ногоо жимс, будааг хэрэглэж болно.

Хоолыг усанд буюу ууранд жигнэж давсгүй бэлтгэнэ. Махыг усанд буцалгасны дараа дутуу шарж болно. Давстай өтгөн цай ууж болохгүй. Цусны эргэлтийн дутмагшлын үед магни ихтэй, лууван кали ихтэй хар чавга, үзэм зэргийг зонхилон хэрэглэх нь ашигтай.

Ходоод, цөс, нойр булчирхайн өвчнийг яаж ялгах вэ?

-Ходоодны өвчин бол гол төлөв аюулхай орчим байрлана. Өвдөлт нь “А” гастритын үөд цанхайх маягтай. “В” гастритын үед халуу оргин цээж хорсох буюу хатгуулах маягтай байна. Ходоод муу үед хоолны шингэц тааруухан байна. “А” гастритын үед түүхий өндөгний эвгүй үнэрээр хэхрүүлэх тохиолдол ч байдаг.
-Цөсний өвчний байрлал аюулхайгаас арай баруун тийш, баруун хавирганы нуман доор байдаг.

Өвдөлт нь хүчтэй, хатгуулах маягтай, баруун rap, дал мөрлүү дамжих хандлагатай байна. Цөсний өвчтэй хүмүүс ам хатах, гашуун оргих, гүйлгэх эсвэл өтгөн хатах, арьс загтнаж үе мөч өвдөх зэрэг зовиурыг хэлдэг.

-Нойр булчирхайн өвчний байрлал нь тодорхой биш их хэцүү. Өвдөлт маш хүчтэй шаналгаа ихтэй байх ба өвдөлтийн шинж тэмдэг нь гэвэл цоргих төөнөх маягтай, аюулхайгаас эгц ар тийш юм уу эсвэл зүүн талыг ороож өвдөх хандлагатай байна. Нойр булчирхайн өвчтэй хүмүүс гол төлөв өглөөгүүр тосорхог өтгөнөөр гүйлгэдэг. Лабораторын болон аппарат багажын шийжилгээгээр аль эрхтний өвчин болохыг ялгана.



Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно: