******* Итгэлийн хамгийн гайхалтай нь хайр ****************** Хайрууд дундаас хамгийн гайхалтай нь чи бид 2ийн хайр ********* "Хамгийн сүүлд итгэл, найдвар, хайр гурав үлддэг боловч хамгийн агуу нь хайр мөн." **** Хайр хэзээ ч дуусдаггүй ****

Wednesday, July 15, 2009

Уншаад үзээрэй



Бидний мэдрэх ёстой хайрын тухай

Хэдийгээр би 21 настай ч гэсэн хүнийг хайрлах гэдэг юу болох түүний утга учирыг багагүй мэддэг болсон. Би онгирч тэнэгтэж байгаа зүйл биш л дээ. Зүгээр л бичмээр санагдаад бичиж байна. Хүн бүр дандаа хэн нэгнийг хожуу хайрладаг. Учир нь өөрт нь ямар чухал хүн болохыг мэдэхгүй дээ биш харан мэдсэн ч тэгж хайрлах тэр хүнээ харах сэтгэл гаргадгүйгээс л болдог байх л даа. Гэхдээ би бүгд тийм гэж хэлэхийг хүсэхгүй байна. Хүн анхнаасаа л ачтаныгаа, хайртай хүнээ хайрладаггүй яагаад гэвэл өөрт нь ямар чухал хүн болохыг мэддэггүй. Энэ бүгдийг би санаанаасаа зохиосон зүйл биш харин өөрөө мэдэрсэн болохоор л бичиж байгаа юм. Би урьд нь тийм ч сайн хүүхэд байгаагүй. Яахав хичээлдээ сайн амжилт гарган хүмүүс намайг магтдаг л байсан. Бас хүмүүс намайг хайрладаг хүндэлдэг. Мэдээж бүгд биш л дээ хэхэ. Сайн сурдаг, сайхан хүмүүстэй амьдардаг, сайн найз нөхөдтэй, ёстой л идэх хоол өмсөх хувцас гэх мэт бүхий л зүйлс байсан л даа. Аав, Ээж, дүү нар бас сайн найзууд. Энэ бүхэн надад байгаа болхоор хангалттай гэж боддог байлаа. Гэхдээ тийм биш юм билээ надад бас л дутуу зүйл байгааг бий мэдэрсэн юу болохыг бүү мэд. Би хайсан маш удаан хугацаанд хичнээн ч жил бүү мэд өөрөө ч мэдэхгүйгээр хайж эхэлсэн. Тэгээд юу болсон гээч би юу болохыг нь мэдэхгүй хайсаар л байсан. Ажил, сургууль, бас шинэ найз нөхөд өөр бусад янз бүрийн зүйлсүүдтэй би учирсан энэ мөн үү? эвсэл тэр нь мөн үү? гээл . . . бүгд л биш, . . . . . юу байж болох вэ? хайсаар л. хайсаар л . . . . . . Эцэст нь би олсон хамгийн бүр хамгийн сайныг нь олсон. Би түүнийг олсон. . . юу гээч би үнэхээр би олсон. Энэ бол би өөрөө хүнийг үнэн сэтгэлээсээ хайрлах. Би нэгэн хүнийг үнэн сэтгэлээсээ хайрлах болсноороо хайсан зүйлээ олсон энэ бол ХАЙР. Ингэснээрээ би надад хайртай хүмүүс ямар гайхалтайгаар наймайг хайрлдагыг ойлгосон. Одоо би тэр хоосон зүйлийг үргэлж дүүрэн байлгах хайсан зүйлийн минь эзэн болох тэр л хүнийг олсон харин тэр бол миний хайртай хамгийн ухаантай, хамгийн хөөрхөн найз охин. Бид хоёрыг холбох зүйл хайр бас итгэл найдвар. Энэ үнэхээр үнэн шүү. Таны хувьд найз охин эсвэл эхнэр, нөхөр, найз залуу тань хамгийн ухаантай хамгийн хөөрхөн нь байх тийм үү? энэ үнэхээр үнэн. Надад миний найз охин ирээдүйн гэргий маань хамгийн хөөрхөн, хамгийн ухаантай нь. Би түүнийг хайрлах болсноор амьдралын маш олон чухал зүйлсийг ойлгох мэдрэх болсон. Хайр, амьдрах ухаан, сайхан сэтгэл тэр бүү хэл уйлах яагаад хэрэгтэй ямар чухалыг бас гэр бүл ямар чухал, амьдарч буй, орчин эргэн тойрноохоо хүмүүсийг хайрлах гэх мэт маш их зүйлсийг ухаарах болсон. Тиймээ би гэр бүлээ бас найз охиндоо ямар хайртайгаа одоо л мэдэр ч байна. Гэхдээ хүн өөрийнхөө хүчээр энэ бүгдийг бүрэн мэдэрч ухаарч чадахгүй. Амьдралд олон зүйл хэрэг болдог. Гэхдээ хамгийн чухал нандин эрхэм зүйл бол хайр. Тиймээс үүнийг ойлгохын тулд Бурхантай, Есүстэй хамт байх хэрэгтэй. Түүнтэй хамт байж үргэлж түүнд итгэх хэрэгтэй. Би итгэлэггүй ш дээ гэх хэрэггүй ээ. Би бас л итгэдэггүй байсан энэ байдлаасаа болж ямар олон хүний сайхан сэтгэл, тэр их хайрыг гомдоосноо өөрөө ч мэдэхгүй. Эргээл хархад харамсаад барахгүй. Тиймээ тэр одоо өнгөрсөн л дөө. Гэхдээ бидэнд ирээдүй байна. Та зөв сонголт хийж зоригтой байх хэрэгтэй. Тиймээ би Эзэнд итгэж түүнтэй хамт бүхэл зүйлийг хийх болсноор ойлгох ухаарах болсон. Би Эзэнтэй намайг уулзуулсан найз охиндоо маш их баярладаг. Тэр намайг бас гэр бүлийг минь найз нөхөдийг минь аврахаар ирсэн Есүс Эзэний элч тиймээ би түүнд эргэлзэхгүй итгэж байна. Би түүнийг хайрлах болсноор Бурхантай үнэхээр ойр байж түүний хайрыг түүний хүч чадалыг ямар агуу болохыг мэдрэх болсон. Би Эзэнтэй хамт байснаар тэр надад ямар хайртайгаа би болон бусад хүмүүсийг төлөө юу хийж байгаагаа маш тодорхой хэлдэг. Эзэн надад гэр бүл ямар чухалыг аав ээж дүү нар
найз охин маань намайг яаж хайрладагыг үнэхээр тодорхой харуулсан. Таньд ч бас надад үзүүлсэнтэй надад хийж өгсөнтэй адил бүр илүүг ч хийж өгөх болон би итгэж байна. Хэдийгээр та итгэдэггүй, бас тэр бүлийнхэн чинь таньд итгэлэггүй хоорондоо ч юм уу тань таагүй ханддаг байж магадгүй. Тийм байж болно гэхдээ Эзэнд итгээд үз би таныг үнэрхээр ятгамаар байна. Та итгээд үз харин хэсэг хугацааны дараа та үнэхээр өөрийгөө ч гайхах болно. Эзэн таныг таны гэр бүлийг үнэхээр гайхалтай гэр бүл хоорондоо ямар их хайраар хандах гайхалтай хүмүүс гайхалтай гэр бүл болгох болгоно. Энэ Эзэний гайхамшгууд гайхалтай бүхэн бүгд ганц л зүйл дээр тогтдог энэ бол хайр. Хайр ямар агуу гэдэгийг би үнэхээр мэдэрсэн тийм болохоор л таныг бас мэдрээсээ гэсэн дээ л энэ зүйлсийг бичсэн юм.
Та Эзэнтэй ойрхон байснаар хамгийн агуу хайрыг ямар гайхалтайг мэдрэх мөдийгүй мөнх амийг ч Эзэнээс авах болно. Үнэхээр аз жаргалтайгаар амьдрах болно. Бас та агуу хайрыг бусад хүмүүст тарааг ч байж чадна. Би таньд итгэж байна. Надаас илүүтэйгээр Эзэн таньд итгэх байгаа.
Хайр үнэхээр агуу тийм ч учраас Библи дээр "Эдүгээ итгэл, найдвар, хайр гурав үлддэг боловч хамгийн агуу нь хайр мөн." ( 1Коринт 13:13) ингэж хэлсэн байдаг. Та хайрын хүчээр төрсөн та хайрын хүчээр мөнх амьдрах болно.

Хайр бол тэвчээртэй, энэрэнгүй юм. Хайр атаархдаггүй, бардам зан гаргадаггүй, ихэрхдэггүй, зохисгүй авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, уурладаггүй, муутай тооцоо хийдэггүй, зөвт бус байдалд баярладаггүй, харин үнэнд баярладаг, бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг. Хайр хэзээ ч дуусдаггүй.


Энэхүү сэтгэлийг үгийг уншсан таньд баярлала. Сонголт үргэлж таных та зөв сонголт хийнэ гэдэгт итгэж байна.

ЕСҮС Эзэн таныг ивээг!

Бичсэн TSE. Нээрээ миний найз охиныг SUA гэдэг юм. Хэ хэ


Сувдаа би чамд хайртай. Бид хоёрын хайр хамгийн хүчтэй нь. Цэндхүү (TSE&SUA)




Tuesday, July 14, 2009

Хэрэгтэйг нь цөөхөн үгээр

бөөрийг хамгаалах энгийн аргууд байна. Юуны өмнө буцалсан ус, цай зэрэг шингэн зүйл сайн уух хэрэгтэй. Ингэснээр бөөрний чулуу үүсэхээс сэргийлдэг байна. Мөн сүүг тогтмол хэрэглэх нь бөөрөнд тустай аж. Хөдөлгөөн бөөрний эрүүл мэндийг хамгаалагч аж. Бүжиг, гүйлт, гимнастикаар хичээллэдэг хүний бөөр өвчлөх магадлал бага байдаг аж. Мөн А амин дэмээр баялаг хүнс идэж байх хэрэгтэй. Энэ амин дэм лууван, чинжүү, чацаргана зэрэг жимс, хүнсний ногоонд их байдаг.

Хонины сүүл хүйтэн чанарын эмгэгийг дарахад тустай аж. Биеийн хүч тамир доройтсон, эцэж ядарсан, хий ихэдсэн үед сүүлний тос хэрэглэх нь зүйтэй. Мөн толгой, гар, хөлийн үе мөч өвдсөн тохиолдолд тэр хэсгийг сүүлний тосоор тослоход анагаагдана. Хонины сүүл гоо сайханд ч тустай манайхан үнэрээс нь жийрхдэг ч үнэн хэрэгтээ импортын ямар ч тосноос илүү гарын арьс зөөлрүүлдэг шидтэй. Хүүхдийг нүд нуухтах, хамар битүүрэхэд ч хонины сүүлээр тосолдог.

Үүнээс гадна тэс модны орчим байхад сэтгэл гутралыг арилгаж, биеийн илч дулааныг нэмдэг байна. Шар хуайс мод хүн бүрт био энерги өгдөг аж. Хэрэв хуайсан модны Дундуур алхвал хөл, гар хөнгөрч, сэтгэл сэргэн алхаа хурдасдаг байна. Энэ мэтээр мод бүр хүнд эерэг энерги өгч, өвчинг нь анагаадаг. Ялангуяа, хус бусад төрлийн модноос ихээхэн онцлог аж. Иймээс хүн бүр мод тарих нь байгалиа хамгаалаад зогсохгүй эрүүл амьдрахад тустай.

Буцалсан усанд жижиг микроэлементүүд уусч, дандаа хүнд бодисууд үлддэг. Тиймээс байнга хэрэглэх нь буруу. Харин үе, үе тодорхой нөхцөлд, тодорхой хугацаагаар ууж болно. Уухдаа ганц, хоёр аягаар биш, дотор эрхтэнээ цэвэршүүлэх байдлаар уух нь зүйтэй.


Сармис бvгдийг ялна
Сармис нь ханиад томууны эсрэг юугаар ч орлуулашгvй эмчилгээ тєдийгvй хлостеринтэй тэмцэхэд сайн нєхєр болж чаддаг гэнэ.
Манай гаригийн сая сая хvний эрvvл мэндийг хохироон шаналгаж байгаа судасны хананд холестрин "Шавах" зовлонгоос холуур тойрьё гэвэл єдєр бvр 2-3 хумс сармисыг тvvхийгээр нь идээд сурчихвал болох аж. Хэрэв та сармисыг дангаар нь идэж чадахгvй бол хоолоо яг болохын ємнєхєн сармисаа хэрчиж хийгээд идэж болно. Ингэснээр аливаа євчнєєс урьдчилан сэргийлэх боломжтой.

Өндгөвчний өвчнийг хэрхэн эмчлэх вэ?

Өндгөвчний үрэвслийг яаж эмчлэх вэ?Өндгөвчний үрэвсэл нь хурц, хурцавтар, архаг шинжтэй явагддаг бөгөөд өвчний хурц үед хийх эмчилгээ, архаг үеийн эмчилгээ ялгаатай. Хэрвээ өвчин ихтэй халуунтай бол өвчин хурц явагдаж байгаагийн шинж, энэ үед хэвлийн доод хэсэгт мөс тавина.

Антибиотик тарина. Өвчин намдаах эм тариа, глюконат кальц зэргийг хэрэглэнэ. Өвчний хурцавтар үед (хурц үе намдасны дараа) физик эмчилгээ хийнэ. Үүнд: Өндгөвчний тус газар кварцаар шарж болно. Бас эмийн эмчилгээ зэрэг хийх хэрэгтэй. Өндгөвчний үрэвслийн архаг үед эмийн эмчилгээ хийх онцын шаардлагагүй. Энэ үед халуунгүй, онцын зовиургүй байдаг.

Хааяа гуя дагаж хатгуулж өвдөх ба бие суларч ядрахаас гадна дотуур үзлэгээр тэмтэрч үзэхэд өндгөвч эмзэглэлтэй байдаг. Ийм үед шавар рашаан, физик эмчилгээ хамгийн тохиромжтой байдаг. Үүнд: Бүсэлхий ороож, шавар тавих, рашаанаар үтрээг угаах, рашаанд суух, диатерми хийлгэх, үтрээнд эмчилгээний шавраар чихээс тавих зэрэг аргуудыг хэрэглэж болно.

Ходоод өвдөх нь үрэвслээс шалтгаалах уу? Ямар эм хэрэглэх вэ?

-Ходоод өвдөх нь үрэвслээс шалт гаалж болно. Гэхдээ бас өөр шалтгаанаар ч ходоод өвдөж болно. Жишээ нь: Ходоодны хүчлийн нөлөөгөөр, ходоодны салст цочирч өвдөж болох юм. Ходоодонд шарх үүссэн бол өвдөнө. Хавдар ургасан бол бас өвдөнө. Хоолны хордлого авах, гэдэсний халдварт өвчнүүдийн үед ходоод өвдөнө. Удмын шинжтэй аутоиммуны өвчний үед ходоод өвдөх тохиолдол бий. Эдгээрийн үед ходоод өвдөх шинж харилцан адилгүй илэрнэ.

-Тухайлбал: Ходоодны шарх үүссэн үед ходоодны өвдөлт халуун оргин цоргих шинжтэй хатгуулж өвдөнө . Өлсөх үед өвдөлт улам ихсэнэ. Шарх үүсээгүй боловч ходоодны хүчил их бол өвдөлтийн шинж дээрхитэй нилээд төстэй өлсөх үед илүү өвдөнө. Ихэвчлэн кампилобактериар үүсгэгдэх ходоодны үрэвслийн үед ходоод их өвддөг. Энэ үеийн өвдөлт нь үрэвслийн шалтгаантай учраас халуун оргих цээж хорсох базлаж нухаж өвдөх шинжтэй байна.

Гэхдээ ганцхан цэгт цоргиж хатгуулж өвдөх нь ховор. Хавдрын үед хүчтэй хатгуулж базлахгүй боловч байнга өвдөнө. Хоол идсэн ч идээгүй ч ходоодон дээр ямар нэг юм тээглээд байгаа юм шиг өвдөнө. Хоолны хордлого , гэдэсний халдварт өвчний үед түр зуурын шинжтэй ходоод өвдөхөөс бус байнга дахин давтан өвдөхгүй. Удмын шинжтэй аутоиммуны ходоодны өвчний үед гол төлөв ходоодны хүчил бага, хоолны шингэц муу, өвдөлт нь аюулхай орчим цанхайх шинжтэйгээс гадна хэхрүүлэх шинж харьцангуй их байна.

-Ямар шалгаанаар ходоод өвдөж вэ? гэдгээс шалтгаалж / эмчилгээ өөр өөр байна. Жишээ нь: Үрэвслээс шалтгаалсан бол амоксациллин, омепразол ууна. Хүчил их өнгөц улайлт буюу шархтай бол алмагель, насигель ууж ходоодны салстыг хамгаална. Хавдар ургасан бол өвчин намдаах эм тус болохгүй. Харин хэхрүүлэх шинжтэй, хоолоороо гулгиулдаг, өөрөөр хэлбэл улаан хоолой, ходоодны агшилт нь дээшээ гөрвөлзөх шинжтэй бол регпам, циметидин сайн.

Хордлого халдварын улмаас ходоод өвдөж байгаа бол содын уусмалаар угаана. Удмын шинжтэй аутоиммуны өвчний үед ходоодны хүчил бага бол фермент, ходоодны хүчил ууна. Хүчтэй базлуулж өвдөх үед агшилт тавиулах ношпа ууна. Түр зуурын өвчин намдаахад шалтгааныг харгалзахгүйгээр новокайны уусмал ууж болох юм.

Даралт ихтэй хүмүүс ямар хоолны дэглэм сахих вэ?

Эмчилгээний хоол 10-ыг хэрэглэнэ. Энэ нь цусны эргэлтийн хэвийн ажиллагааг хангах зорилготой давс багатай кали, магнигаар баялаг хоол юм. Хоолны найрлага нь уураг 85-90 гр өөх тос 75-80 гр, нүүрс ус 350-400 гр, давс 6-7 гр байна. Хоногийн хоолны илчлэг 2600-2700 ккалори болно. Зүрх судасны архаг өвчтэй хүн бараан мах, сүү, ээдэм, лууван, хар чавга, ургамлын тос, төрөл бүрийн ногоо жимс, будааг хэрэглэж болно.

Хоолыг усанд буюу ууранд жигнэж давсгүй бэлтгэнэ. Махыг усанд буцалгасны дараа дутуу шарж болно. Давстай өтгөн цай ууж болохгүй. Цусны эргэлтийн дутмагшлын үед магни ихтэй, лууван кали ихтэй хар чавга, үзэм зэргийг зонхилон хэрэглэх нь ашигтай.

Ходоод, цөс, нойр булчирхайн өвчнийг яаж ялгах вэ?

-Ходоодны өвчин бол гол төлөв аюулхай орчим байрлана. Өвдөлт нь “А” гастритын үөд цанхайх маягтай. “В” гастритын үед халуу оргин цээж хорсох буюу хатгуулах маягтай байна. Ходоод муу үед хоолны шингэц тааруухан байна. “А” гастритын үед түүхий өндөгний эвгүй үнэрээр хэхрүүлэх тохиолдол ч байдаг.
-Цөсний өвчний байрлал аюулхайгаас арай баруун тийш, баруун хавирганы нуман доор байдаг.

Өвдөлт нь хүчтэй, хатгуулах маягтай, баруун rap, дал мөрлүү дамжих хандлагатай байна. Цөсний өвчтэй хүмүүс ам хатах, гашуун оргих, гүйлгэх эсвэл өтгөн хатах, арьс загтнаж үе мөч өвдөх зэрэг зовиурыг хэлдэг.

-Нойр булчирхайн өвчний байрлал нь тодорхой биш их хэцүү. Өвдөлт маш хүчтэй шаналгаа ихтэй байх ба өвдөлтийн шинж тэмдэг нь гэвэл цоргих төөнөх маягтай, аюулхайгаас эгц ар тийш юм уу эсвэл зүүн талыг ороож өвдөх хандлагатай байна. Нойр булчирхайн өвчтэй хүмүүс гол төлөв өглөөгүүр тосорхог өтгөнөөр гүйлгэдэг. Лабораторын болон аппарат багажын шийжилгээгээр аль эрхтний өвчин болохыг ялгана.



Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно:

ТӨРСНИЙ ДАРАА ЭР НӨХРИЙН ХАЙР ХАЛАМЖ ХАМГААС ЧУХАЛ

Том гэдэстэй жирэмсэн эмэгтэйчүүд ямар эгдүүтэй харагддаг болохыг та мэдэх үү. Жирэмсэн эмэгтэй хүнийг хүн болгон өхөөрддөг. Харин ангир үрээ хэвлийдээ тээж яваа түүний эрүүл мэнд хамгаас чухал байдаг. Эхийн хэвлийд байгаа үрийн эрүүл мэнд эхээс шууд хамааралтай байдаг гэхэд хилсдэхгүй. Тиймээс маш хянамгай байх хэрэгтэй. Харин амаржсаны дараа гэртээ гарч ирэх нь гэр бүлийн амьдралд хамгийн дурсамжтай мөчүүдийн нэг байдаг. Энэ үед эр нөхөр нь л хамаг зүйлийг бэлтгэх хэрэгтэй. Хүүхдэд хэрэгтэй бүх л зүйлийг бэлтгэх хэрэгтэй. Ямартай ч шинэ аав танд хэлэх хэдэн зөвлөмж байна.
-Төрсний дараа эхийн бие ядруухан байдаг учраас өөрийн ажлаа зохицуулж хамт байх нь зөв. -Энэ үед олон шинэ зүйлтэй зохицох хэрэгтэй болдог. Гэрийн ажил хийх, хүүхдийн даавуу угаах, хоол цай бэлдэхээс гадна эхнэртээ хүүхдээ хөхүүлэхэд нь туслах, хүүхдээ асрах, халамжлахад суралцах хэрэгтэй.
-Төрсний дараа аав таны халамж эх үр хоёрт юунаас илүү чухал байдаг. Мөн энэ үед эх, нярай хүүхдийн биеийн байдал маш эмзэг байдаг учраас ямар нэгэн эмгэгт өртөхөд амархан. Эхнэр, хүүхдийн биед ямар нэгэн зовиур, шаналгаа гарвал цаг алдалгүй яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Төрсний дараа эхнэр тань хүүхдийн даавуу угааж болохгүй шүү дээ. Хүйтэн усанд гараа ч дүрж болохгүй. Төрсний дараах гам сайн бариагүйгээс болж хожим нь эмэгтэй хүний гар болон үе мөч өвдөх болон хууч өвчтэй болдог. Тиймээс эхнэртээ анхаарал сайн тавиарай. Ажил амжихгүй байна гэсэн шалтгаар түүнийг хайхрахгүй орхиж болохгүй. Зарим эрчүүд хайнга хөндий байдлаасаа болж эхнэрээ хайхрахгүй орхидог. Ямартай ч тэр хүн таны хүүхдийг төрүүлсэн гэдгийг санаарай.

ТӨРӨХ ДӨХӨЖ БАЙГААГАА ХЭРХЭН МЭДЭХ ВЭ? Төрөх өдрөө хүлээж байгаа олон эмэгтэйчүүддээ хүргэх зөвлөгөө байна. Төрөлт эхэлж байгааг та мэдэх үү. Төрөлт ойртож бүр эхэлж байгааг та мэдэж байх хэрэгтэй. Төрөлт эхлэхээс 10-14 хоногийн өмнө хүүхэд доошилж, амьсгалахад чөлөөтэй болж, бие хөнгөрөх мэт мэдрэмж төрдөг. Төрөх өдөр ойртож байгааг илтгэх хэд хэдэн шинж байдаг. Ууц, нуруугаар чилж өвдөх, -Давсаг дарагдсанаас ойр ойрхон шээс хүрч, шөнө босч хэд хэдэн удаа шээх, -Доошоо бага зэрэг салсархаг зүйл буюу салиа, заримдаа цусан судалтай гарах, -Хэвлийн доод хэсгээр чангарч, бага зэрэг базлалт өгөх гэх мэт. Дээрх шинжүүд нь жирэмсэн эмэгтэйчүүдэд харилцан адилгүй илэрч болно. Энэ үед гэнэт төрөлт эхэлж болдог бөгөөд та аль болох гэрээсээ хол, ганцаараа явахгүй, бэлтгэлтэй байх нь зүйтэй шүү. Төрөх хугацаа болчихсон байхад та өвдөхгүй байна уу. Ийм үед эмч тань таньд тодорхой зүйл хэлэхгүй байна. Тэгсэн ч гэсэн та бэлтгэлтэй байгаарай. Хүүхэд чинь нэг л өдөр гарах гэж хаалгаа тогшино. Ингээд танд амжилт хүсье.

ӨНДГӨВЧИНД КИСТА ҮҮСЭХ НЬ ИХЭВЧЛЭН ДААВРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА АЛДАГДСНААС БОЛДОГ Өндгөвч нь эмэгтэй хүний бэлгийн тогтолцооны онцгой чухал эрхтэн гэдгийг бид түрүү түрүүчийн дугаартаа дурьдаж байсан. Өндгөвчинд эр бэлгийн эстэй нэгдэж үр тогтоодог өндгөн эс боловсордог. Өндгөвчний эмгэгүүдээс хамгийн элбэг тохиолддог нь уйланхай буюу киста юм. Киста буюу уйланхай нь хагас шингэн зүйл агуулсан уут шиг нимгэн ханатай хөндий юм. Yүссэн шалтгаанаас нь хамаарч хэд хэдэн хэлбэрт хуваадаг.
1.Өндгөн эс нь өндгөвчинд байрладаг фолликус хэмээх гэрт боловсордог. Фоликул хагарч өндгөн эс гадагшилж хэвлийн хөндийд орох ёстой байдаг. Энэ үйл явц явагдахгүйгээс фолликул шингэнээр дүүрч сунан уйланхай үүсдэг. 2.Фолликулаас өндгөн эс гарангуут оронд нь бэлгийн онцгой даавар ялгаруулдаг эсүүдийн бөөгнөрөл болох шар бие үүсдэг. Энэ нь аажимдаа шимэгдэн алга болдог. Энэ үйл явцад гажуудал үүссэн тохиолдолд уйланхай үүснэ. Өндгөвчинд шингэн, салслаг агуулсан жижиг хавдрууд үүсэх боломжтой. Заримдаа өөх, тос ба үс мэтийг агуулсан ч байх тохиолдол байдаг. Өндгөвчинд уйланхай үүсэх нь ихэвчлэн дааврын үйл ажиллагаа алдагдсаны улмаас болдог. Мөн үрэвсэлт өвчин болон бэлгийн замын халдвараас болж үүсч болно. Арван уйланхайн долоо нь үйл ажиллагааны нэг зүйлд хамаардаг бөгөөд дараагийн сарын тэмдэг ирэхэд аяндаа зүгээр болдог. Гэвч цаг тухайд нь арга хэмжээ авахгүй бол томорч өвдөлт үүсгэн, дэргэдэх эрхтнүүдийн үйл ажиллагаанд саад учруулдаг. Зарим үед уйланхай нь мөөг шиг хэлбэртэй болдог. Биеийн хүчний ачаалал болон бусад шалтгаанаас болж хөл нь мушгирах эрсдэлтэй бөгөөд энэ үед уйланхайг тэжээгч цусны судаснууд дарагддаг. Ингээд тэжээлгүй болсон уйланхай үхжиж, идээлж хэвлийн хөндийд хагардаг. Энэ нь аюултай хүндрэл болох хэвлийн гялтангийн үрэвсэл үүсгэдэг. Түүнээс гадна өндгөвчний уйланхай нь үргүйдлийн шалтгаан болж болно. Мөн хамгийн аюултай үр дагавар нь хорт хавдар болж хувирах явдал.

ЗОВИУР ИЛРЭХГҮЙ БАЙГАА ХЭРНЭЭ МАШ АЮУЛТАЙ Өөртөө уйланхай үүссэнийг эмэгтэй хүн сэжиглэж мэдэх аргагүй. Энэ өвчний үед ихэвчлэн ямар ч зовиур илэрдэггүй. Зөвхөн хэвлийн доогуур маш бага зэрэг өвдөх эсвэл сарын тэмдэг хэвийнхээс арай удаан үргэлжилж болно. Тиймээс ихэнхдээ урьдчилан сэргийлэх үзлэгийн үеэр санамсаргүй илрүүлдэг. Харин мушгирсан суурьтай уйланхай үүссэн тохиолдолд энэ нь мухар олгойн үрэвсэлтэй төстэй шинж тэмдэг өгдөг. Ийм үед цаг алдалгүй түргэн тусламж дуудах хэрэгтэй.Өндгөвчний уйланхайг зөвхөн эмэгтэйчүүдийн эмч оношилно. Эхлээд бага аарцагийн хөндийн эрхтнүүдийн хэт авианы шинжилгээ хийлгэж уйланхайны шалтгааныг тодорхойлох бөгөөд дааврын шинжилгээ хийлгэнэ. Зарим онцгой хэцүү тохиолдолд зөвхөн дуран оношлогооны тусламжтайгаар зөв оношийг тавина.

УЙЛАНХАЙГ ХҮНДРЭХ ХҮРТЭЛ НЬ МЭДЭХГҮЙ БАЙХ НЬ БИЙ Дааврын үйл ажиллагааны алдагдлаас үүссэн уйланхайг дотоод шүүрлийн булчирхайн эмч эмчилдэг. Өвчтөнд дааврын эм бичиж өгнө. Хэрэв уйланхай үүссэн шалтгаан нь өндгөвчний үрэвсэл байх юм бол уйланхайны эсрэг эмчилгээ хийхийн өмнө үрэвслийг арилгана. Нөхөн сэргээх эмчилгээ, үрэвслийн эсрэг эм, витаминууд болон антибиотик нь сайн нөлөөтэй байдаг. Уйланхайг яаралтай авах шаардлагатай болсон тохиолдолд дуран ашиглана. Зөвхөн хэмжээ нь хэт томорсон эсвэл хэт авианы шинжилгээний үр дүн эргэлзээ төрүүлсэн үед л хэвлийн хөндийг нээж авна. Эмэгтэй хүн бүр нас хамаарахгүйгээр эмэгтэйчүүдийн үзлэгт тогтмол орж байх ёстойг анхаарах хэрэгтэй. үзлэгт ороогүй тохиолдолд өндгөвчний уйланхай үүссэн эсэхийг түүнийг хэт томорч хүндрэл бий болгохоос нааш мэдэх боломжгүй. Ингээд эцэст нь хэлэхэд та л өөрийгөө аймшигт өвчнөөс хамгаалах болно. Хэн ч таны эрүүл мэндийн төлөө санаа тавихгүй.


Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно:

Бөөр шээсний замын үрэвсэл

Бөөр шээсний замын үрэвсэл нь (БШЗҮ) эрэгтэй, эмэгтэй xүмүүст нийтлэг тоxиолддог өвчин юм.
Эxний шинжүүд:
  1. Бөөр шээсний зам дагуу xалуу оргиж өвдөx
  2. Шээс ойрxон xүрэx
  3. Гэнэт шээс xүрэx
  4. Шээс улайx
Иймэрxүү зовиур илэрвэл юуны өмнө эмчид үзүүлж шинжилгээ xийлгэx xэрэгтэй. Xэдийчинээ эрт үзүүлж оношоо тодруулан эмчилгээ эрт эxэлбэл төдийчинээ түргэн бөгөөд даxилтгүй бүрэн эдгэрэx магадлалтай.

Оношлогоо:

а. Эмчийн асуулга,бодит үзлэг
б. Лабораторийн шинжилгээ
  1. Шээсэнд нян үрэвслийн элементүүд илрүүлэx
  2. Шээсэнд нян ургуулж эмийн мэдрэмтгий чанар үзэx
  3. Цусны шинжилгээгээр үрэвслийн зэрэглэл тогтоож бөөрний үйл ажиллагааг шалгана
  4. ЭXО-гоор үрэвслийн шалтгааныг тодруулаx
  5. Бөөр шээсний замын чулуу гэx мэт шалтгааныг рентген шинжилгээгээр илрүүлэx
  6. Дурангийн шинжилгээгээр шээсний замын нарийсал, саад, томорсон түрүү булчирxай гэx мэт олон эмгэгийг тогтоож болно.
Эрэгтэй эмэгтэй xүний бөөр шээсний замын зарим эрxтэн анатомийн xувьд ялгаатай байдаг.

БШЗҮ үүсэxэд нөлөөлөx xүчин зүйлүүд:
  1. Xувийн ба бэлгийн ариун цэвэр муу саxиx
  2. Шээсээ албадан удаан бариx
  3. Шээсний замд саад үүсэx
  4. Бөөрний чулуу, xавдар, гэмтэл гэx мэт бусад шалтгааны үед үрэвсэл xавсраx.
Xэлбэрүүд:
  1. Эмэгтэй xүний xувьд, давсаг сүвний үрэвсэл нь xарьцангуйгаар элбэг тоxиолддог. Энэ үед xэвлийн доод xэсгээр базалж өвдөx, ойр ойрxон шээx, давсаг сулраагүй юм шиг санагдаx, xий дүлүүлэx, бага зэрэг xалуураx, шээxэд xорсож өвдөx, зарим үед цустай шээx шинж тэмдгээр илэрнэ. Ийм үед үрэвслийн эсрэг эмчилгээ шаардлагатай
  2. Бөөрний үрэвсэл: Xалуураx, бүсэлxийгээр нурууны xоёр талд лугшиж өвдөx шинж илэрнэ. Эмчилгээ эрт эxлэxгүй бол бөөр идээлэx магадлал өндөр байдаг тул xүндэвтэр тоxиолдолд эмнэлэгт xэвтэж эмчлүүлэx xэрэгтэй. Энэ үед антибиотик xэрэглэнэ.
  3. Эрэгтэй xүний xувьд, түрүү булчирxайн үрэвсэл нь шээс ойр ойрxон xүрэx, xалуураx, шээxэд xорсоx, xярзан шулуун гэдэс рүү тулж өвдөx шинжээр илэрнэ. Энэ үед үрэвслийн эсрэг эмчилгээ шаардлагатай
  4. Эрэгтэй xүний сүв давсагны үрэвсэл нь, шээдэг сүвнээс ялгадас гараx, шээxэд xорсож өвдөx, шээс ойр ойрxон xүрэx, xалуураx, шээс улаан булингартай гараx шинжээр илэрнэ. Энэ үед үрэвслийн эсрэг эмчилгээ xийнэ. Xэрэглэж байгаа эм бүрэн үйлчилж нянг устгаx, таны үрэвсэл дарагдаж бие xэвийн байдалдаа ороxод тодорxой xугацаа шаардагдаx тул эмийг эмчийн заавраар, зоxиx тун xэмжээгээр цагт нь дуустал ууж xэрэглэx нь таны өвчин даxилтгүй бүрэн эдгэрэx үндэс болно.
Анxаараx зүйлүүд:
  1. Эмийг заавраар нь xэрэглэx
  2. Шингэн аxиуxан ууx
  3. Шээс xүрсэн дариуд шээж байx (эмэгтэй xүн бэлгийн xарьцааны дараа шээж байx)
  4. Xувийн ариун цэврийг сайн саxиx
  5. Xалуун ногоо, шоколад, кафеинтай ундаа, арxи xэрэглэxгүй байx
  6. Эмчдээ цаг туxайд нь үзүүлж шинжилгээ xийлгэж байx
Xэрэв бөөрний үрэвсэл арxагшвал удаан xугацааны эмчилгээ шаардагдана. Үүнд:

Үндсэн эмчилгээ:
1-р зарчим: 7-10 xоног эмчийн зааврын дагуу эм уугаад 20-30 xоног завсарлаж байx
2-р зарчим: Улиралд нэг удаа антибиотик 6-7 xоног ууж байx.
3-р зарчим: Эм уугаагүй өнжиж байx үедээ тэxийн шээг, анисны навч ба жимс, ноxойн xошуу, баавгайн чиx зэрэг ургамлуудыг зоxиx зааврын дагуу xэрэглэж байx.
4-р зарчим: Жилд 2 удаа xавар, намар антибиотик тариулж байx
Xоолны дэглэм:
  1. Биеийн xүчний xүнд ажлаас болгоомжлоx
  2. Давс давсалсан xүнс, xиам, консерв зэргийг аль болоx xэрэглэxгүй байx
Анxаар: Энэ зааварчлага нь ерөнxий бүдүүвч тойм бөгөөд өвчин болгон xүн бүрт өөр өөрөөр тусдаг гэдгийг ямагт санаж өвчнийг бус өвчтөн xүнийг эмнэx шаардлагатайг бодож эмчийн байнгын xяналтанд өөрийн биеийн онцлогт тоxирсон эмчилгээ xийлгэx нь таны илааршиx түлxүүр мөн. Энэ зааврын дагуу тогтмол эмчилгээ xийлгээд байвал эм ууx xугацаа богиносож завсарлаx xугацаа иxсэж 3-5 жилийн дараа тогтвортой эдгэрэлтэнд шилждэг учиртай. Эмийг xэрэглэxдээ 3 үндсэн зүйлийг цээрлэxийг анxаараxгүй байж болоxгүй.
  1. Удаан xугацаагаар эм ууxгүй байx
  2. Завсарлагагүй олон xоног эм ууx
  3. Нэг эмийг удаан xугацаанд дагнаж ууx/дасал болдог талтай/

Бөөрний тухай зөвлөмж

БӨӨРНИЙ ҮҮРЭГ
Бөөр бол хүний амин чухал хос эрхтэн юм. Биеийн жингийн 0.3 хувьтай тэнцэх ба 1 минутанд 1.2 литр цусыг шүүдэг. Өөрөөр хэлбэл бодисын солилцооны явц дахь бүх хортой бодисууд шээсээр дамжиж гардаг ба хэрэгтэй зүйлүүд нь цусандаа орж байдаг. БӨӨР ӨВЧЛӨХ ШАЛТГААН Сүүлийн үед бөөрний үрэвсэлт өвчний тархах хувь ихсэх хандлагатай байна. Энэ нь дараах шалтгаантай: 1. Цаг агаарын эрс тэс уур амьсгал
2. Хүмүүсийн эрүүл ахуйн дадал заншил
3. Хоол, хүнсний эрүүл байдал зэргээс болдог байна. Чанар муудсан, баталгаагүй хүнсний зүйл хэрэглэснээс эдгээр өвчин ихсэх хандлагатай. Ялангуяа 35-45 хүмүүст бөөрний архаг үрэвсэл илүү өндөр илэрч байна. Мөн эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 3 дахин илүүтэйгээр бөөрний архаг үрэвслээр өвчилж байна. БӨӨРНИЙ ӨВЧИН ЯАЖ ИЛЭРДЭГ ВЭ?
- Зовиур шаналгаа буюу нуруу бөөрөөр хөших
- Бөөр өвдөх, хурц үрэвслийн үед халуурах
- Шээсэнд өөрчлөлт орох. Үнэртэй болон бага гарах гэх мэт
- Мөн шээсний шинжилгээгээр өөрчлөлтүүд нь тодорхой гардаг
БӨӨРНИЙ ҮРЭВСЭЛ Ямар нэг хэмжээгээр бөөрөнд халдвар ордог. Цусаар дамжин орж болох ба ойролцоох эд эрхтэнээс халдвар хаягдаж болно. Өгсөх замаар буюу ялангуяа эмэгтэй хүмүүст эрүүл ахуйн дадал заншилтай холбоотой, тухайлбал цистит, савны архаг үрэвсэл гэх мэтээс болж баар үрэвсэх нь бий.
БӨӨРНИЙ ДАРАЛТ Бөөр өөрөө артерийн даралтыг зохицуулж байдаг эрхтэн юм. Даралт ямар нэг хэмжээгээр тогтвортой байгаа нөхцөлд бөөр эрүүл байх боломжтой. Артерийн даралтны хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас бөөрний даралт ихэсдэг. Үүнээс гадна бөөрний даралт ихсэх олон шалтгаан бий. Тухайлбал, - Бөөрний үрэвсэл нь түүний судсыг гэмтээвэл даралт ихэснэ - Бөөрний өөрийнх нь судас нарийсах тохиолдол бас бий Нэгэнт бөөрний даралттай гэж оношлогдсон бол заавал эмчлүүлэх хэрэгтэй. Даралтыг аль болох хэвийн түвшинд тогтоон барих нь чухал. Бөөрний өндөр даралттай олон жил явбал тархи, бөөрний сулас хатуурна, зүрх томорч бүх биенд өөрчлөлт орсноор эцэст нь зүрх эсвэл бөөрний дутагдалд орох, тархины цусан хангамжийн алдагдалд орж цус харвах зэрэг хүндрэл гардаг. Мөн бөөрний аливаа өвчний үед нүд, зовхи хавагнана. Хүний хөвсгөр холбогч эд их байрладаг газар хаван хуримтлагддаг. Нүүр ам, хөл хавагнаад байвал эмчид үзүүлж шинжилгээ өгөх хэрэгтэй. БӨӨРНИЙ ДУТАГДАЛ Хурц болон архаг дутагдал гэсэн 2 янзын хэлбэрээр бөөрний дутагдал илэрнэ. Хурц дутагдал нь гэнэтийн хордлогод орох, ослын улмаас бөөрөө гэмтээх, цус алдах гэх мэт гэнэтийн тохиолдолд илэрнэ. Архаг дутагдал гэдэг нь бөөрний олон төрлийн үед гардаг өвчний хүндрэл юм. Бөөрний түүдгэнцрийн архаг үрэвсэл, чихрийн шижин зэрэг өвчний үед олон дахин сэдрэх, эсвэл дутуу эмчлүүлж явсаар бөөр хатангиршин үйл ажиллагаа нь адагдан, бөөрний шүүх болон хоргүйжүүлэх чадвар нь алдагдсанаас дутагдалд ордог. Бөөр элэг бол хүний биеийн лаборатори юм. Шүүх ажиллагаа алдагдсанаар шээс снь цусандаа нэвтэрч, архаг хордлогод орсноор бөөрний путагдалд ордог.
БҮРЭН ЭМЧЛЭГДЭХ БОЛОМЖ Нэгэнт архагшсан үрэвсэл бол бас хэцүү. Хамгийн гол нь тэр үрэвсэл: - Ямар нянгаар үүсгэгдсэн байна - Ямар төрлийн антибиотик таарах вэ гэх мэтийг нарийн тодорхойлоод, оносон эмчилгээг хийх хэрэгтэй. Мөн бөөрний архаг үрэвслийн үед дархлааг сайжруулах эмчилгээг эрчимтэй хийх нь чухал.
ХӨДӨЛГӨӨН ИХЭДСЭНИЙ УЛМААС БӨӨР ӨВДӨХ ҮҮ? Физиологийн тодорхой ачааллын улмаас буюу тухайлбал, тамирчдын хувьд хөдөлгөөн хэт ихэдсэнээс шээсний өнгө хувирах, бага зэрэг цустай гарах гэх мэт үзэгдлүүд байдаг. Үүнээс гадна байнгын зогсоо ажил хийснээс нэгж хугацаанд бөөрөөр эргэлдэх цусны хэмжээ багасч, бөөрөнд ямар нэг хэмжээгээр нөлөөлөл үзүүлдэг. Өндөр өсгийтэй гутал байнга өмсдөг бол бөөр сунах аюултай. Бөөр өөрөө хэвлийн гадна талын хананд байрладаг хэвлийн булчингийн хонхорт тогтсон, гадна талаараа өөхлөг, хөдөлгөөнтэй эрхтэн шүү дээ. Үсэрч харайхад ямар нэг хэмжээгээр дээш доош болдог эрхтэн юм. Жирэмсэн үед умайг дээш нь өргөх гэх мэт нөлөө байдаг. РАШААН, СУВИЛАЛ БӨӨРӨНД ХЭР САЙН ЭМЧИЛГЭЭ БОЛОХ ВЭ? Рашаан сувиллын гол үйлчилгээ дархлааг сайжруулах явдал байдаг. Бөөрний архаг үрэвсэлтэй, хавагнадаг өвчтэй улсуудад элсэн сувилал их сайн. Учир нь халуун элсэнд хучсанаар хаван нь бууж, цусан хангамж сайжирдаг. Бөөр муутай хүнд ахууны мах, андатрын мах гэх мэтийг өгч болно. Ялангуяа андатрын мах яагаад бөөрөнд сайн байдгийг судалсан зүйлүүд бий. Бөөрний ямар нэгэн өвчин, архаг үрэвслүүдийн үед хүний дархлаа буурдаг. Дархлааг сайжруулахын тулд дээрх амьтдын махыг тодорой тунгаар идэх болон, рашаан сувилалд орох гэх мэтийн эмчилгээ байж болохыг үгүйсгэхгүй. Тэрнээс биш эдгээрийг хэрэглэснээр бүрэн эмчлэгдэнэ гэсэн юм байхгүй.
ЭМЧИЛГЭЭ Бөөрний архаг үрэвсэл болон энэ төрлийн өвчин ихсэж байгаа өнөө үед дараах шаардлагуудыг биелүүлж байх хэрэгтэй.
Үүнд: 1. Оносон шинжилгээ, эмчилгээ хийлгэх
2. Биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээг давхар хийлгэх
3. Хоол, ундны эрүүл байх нөхцөл. Хоолны дэглэм сайн барих
4. Хувцаслалтын зохицол. Тухайн улиралдаа зохицуулж хувцаслах.
5. Хөдөлгөөний зохицол маш чухал болно

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ - Хоолой өвдөх нь бөөрөнд хүчтэй нөлөөлнө. Ялангуяа хоолой идээлэх, шүд хорхойтох нь бөөрөнд маш их нөлөөтэй. Учир нь халдвар цусаар дамжин бөөрөнд очиж суугаад, үрэвсэх шалтгаан болж өгдөг.
- Бөөр өвдөх нь бусад бүх эд эрхтэнд буюу тархинд, гэдэс ходоодонд, заримдаа яс сийрэгжихэд хүртэл нөлөөлж байдаг. Бөөр өвдсөнөөр эрэгтэй хүнд дайвар булчирхайд нөлөөлдөг бол эмэгтэй хүний хувьд саванд нөлөөлдөг байна. Ялангуяа бөөрний үрэвслээ бүрэн эмчлүүлээгүй бол бүх хортой бодис нь тарах магадлалтай. Хар үгээр хэлэх юм бол шээс цус хоёр хамт эргэнэ гэсэн үг юм. БӨӨР ШИЛЖҮҮЛЭХ Энэ хагалгааг Монголын Анагаах ухааны хүрээлэн, "Монмэс" эмнэлэг, Клиникийн III эмнэлгийн хамтарсан баг Хятадын "Шижитан" эмнэлгийн доктор Хан нар "Бөөр шилжүүлэн суулгах" төслийн хүрээнд амжилттай хийлээ. Урд нь нэг удаа хийсэн боловч амжилтгүй болж байсан. Саяын хагалгааны хувьд нэг өндгөн эсийн хоёр таарсан учраас амжилттай болсон. Өөрөөр хэлбэл амьд донороос бөөр авсан. Тэр бөөр суулгуулсан эмэгтэй 1989 оноос хойш III эмнэлэгт анх оношлогдож, эмчилгээ хийлгэсээр ирсэн байна. ХАГАЛГААНЫ ҮР ДҮН Нэг өндгөн эсийн хоёр таарсан учраас амархан салаад уначихгүй. Хагалгааны дараа бөөр дотоод шүүрлийн булчирхайн тасагт эмчлүүлж байгаад 12 хоноод гарсан. Ер нь хагалгааны дараах эмчилгээ гэдэг зүйл маш чухал байдаг. Хордлого нь бүрэн тайлагдсан гэсэн үг. Хуучин өвдөж байсан өвчин буюу бөөрний түүдгэнцрийн үрэвсэл нь 10 хувийг нь эзэлж байсан. Энэ өвчний улмаас 2 бөөр нь маш жижигхэн болоод хатчихсан байсан. Гурав дахь бөөрийг баруун ташааны хонхорт нэмэлтээр тавьж өгсөн. Гол судсанд нь болон давсаг руу нь холбож өгсөн байгаа. Шинээр суулгасан бөөрөндөө дэмжлэгтэй байх учраас өөрийнх нь 2 бөөрийг аваагүй. Хагалгаа 3 цаг хэртэй болсон. Бид амьд донороос бөөр авч, шилжүүлэн суулгах гарцыг хайж байгаа. ЦААШИД ИЙМ ХАГАЛГААГ БИЕ ДААЖ ХИЙХ ҮҮ? Саяын байдлаар багаараа ажиллаж чадвал ийм төрлийн мэс заслыг хийх боломж бүрдсэн. Хагалгааг амжилттай хийсний дараах бүх үйл ажиллагаа манай тасгийн нуруун дээр буудаг. Ууж байгаа шингэнийг зохицуулахаас эхлээд гарах үр дүнг нь бид хариуцдаг. Ийм хагалгааг хийх, тохироог нь үзэх багаж, тоног төхөөрөмжгүйн улмаас бөөр шийлжүүлэн суулгах боломжгүй байсан. Тэрнээс биш манай эмч нарын мэдлэг боловсрол, дадлага туршлага бол үнэхээр сайн. Ямар бөөр шилжүүлэн суулгавал сайн бэ? Бөөр шилжүүлэн суулгасан 50 мянган өвчтөний бие ямар байгааг Америкийн эрдэмтэд шалгажээ. Хэрэв бөөрийг амьд донороос авч суулгасан бол өвчтөний 81-85 хувь нь мэс засал хийлгэснээс хойш 3 жилийн дараа хэвийн байдалд орж байжээ. Нас барсан хүнээр донор хийсэн тохиолдолд гурван жилийн дараа 3 өвчтөн бүрийн нэгнийх нь бөөр ажиллагаагүй болж байжээ. АНУ-ын хувьд шилжүүлэн суулгах 4 дэх бөөр бүрийг амьд донороос авдаг. Скандинавын орнуудын энэ үзүүлэлт нь улам өндөр. Нийт шилжүүлж буй бөөрний 50 хувийг амьд донороос авдаг байна. Тоо баримт Клиникийн III эмнэлгийн Бөөр, дотоод шүүрлийн булчирхайн тасагт 2006 оны байдлаар хэвтэж эмчлүүлсэн 400 хүний өвчлөлийн бүтцэд хийсэн судалгаагаар бөөрний архаг үрэвсэл 80.4%, бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэл 10.4%, бөөрний даралт 9.2% тус тус эзэлж байгаа ажээ. Жилд 800-900 орчим хүн хэвтэж эмчлүүлдэг тус тасгийн хэвтэн эмчлүүлэгчийн дотор бөөр, шээсний замын нийт өвчин хэвтэн эмчлүүлэгчдийн 14 хувийг эзэлж байна. Мөн бөөр шээсний замын тогтолцооны өвчлөлүүд дотроос бөөрний үрэвсэлт өвчин 56 хувийг эзэлж байна. Эдгээр өвчлөлүүдийн улмаас нас барж байгаа хүмүүсийн тоо 10 мянган хүн тутамд 1.7 байна. Үүнээс гадна бөөрний архаг үрэвслээр 16-29 насны залуус илүү өртөмтгий байгаа бөгөөд эмэгтэйчүүд эрчүүдээс 2.6 дахин илүү өвчилж байна. Мөн бөөртэй холбоотой өвчлөлийн насны байдал 20-44 байгаа нь судалгаан явцад илэрчээ.


Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно:

Wednesday, July 8, 2009

Тайлбарлах ч хэрэггүй гоё зурагнууд


Хөөрхөн байгаа биз
Тасарчихжээ
Надруу хараад байш дээ
Гоё нүдтэй
Уг нь хамт байсан бол



Хархаас аргагаүй зурагууд

Миний хайрын хамгийн сайн найз
Хос хоёроо гэж
Үргэлж л наалдаж байдаг
Салшгүй хоёр найз
Үргэлж л хамт